Өмнөд Солонгосын загас агнуурын хөлөг онгоцыг суллана гэж БНАСАУ-ын төр засаг амаллаа. «Хүмүүнлэг сэтгэлийн үүднээс» ийм шийдвэр гаргалаа гэж Хойд Солонгосын хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүд мэдээлж байна. Багын гишүүд нь 3 хятад, 4 өмнөд солонгос багтсан хөлгийг БНАСАУ-ын усан хилийг зөрчсөн гэж сарын өмнө саатуулсан юм. Үнэхээр хил зөрчсөн гэдгээ далайчид хүлээн зөвшөөрсөн байна.