0Орос улсын Волгоград мужийн янз бүрийн шатны түшмэдүүд, саяханы түймрээс болж халагдах өрөгдлөө өглөө. Засаг захиргааны тэргүүний орлогч, онц байдлын мужийн комиссийн дарга Игорь Пикалов болон хоёр дүүргийн дарга нар халагдах өргөдлөө өгсөн байна. Өнгөрсөн долоо хоногт Волгоград мужид гарсан байгалын түймрээс болж 8 хүн амь насаа алдаж, 500 байшин шатаж, 900 хүн орох оронгүй болжээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, бүс нутгийн бүтэцүүд, гал унтраах ажиллагаанд хэрхэн бэлэн байгааг шалгах үүргийг ерөнхий прокурор Юрий Чайкад өглөө.