Белорус улсад суугаа Орос улсын элчин сайдын яам руу дайрсан хэргээр зургаан хүнийг Минскийн цагдаа баривчиллаа. Орос улсын элчин сайдын яамны байшин руу 8-р сарын 30-нд үл таних хоёр этгээд шатдаг шингэнтэй лонх чулуудсан байна. Үүнээс болж албаны авто машин шатсан байна. Белоруссийн төр засаг, «санаатайгаар шатаасан» гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.