Гүрж улсын нутаг дэвсгэр дээр алан хядагчдийг бэлтгэдэг тусгай лагерь байгуулсан тухай мэдээлэл Орос улсын ДХЯ-нд байна. Тэнд кавказын улсуудаас гаралтай гэмт хэрэгтнүүд, шудрага шүүхээс зугтаж европын орнуудад нуугдаж байгаа этгээдүүдийг цуглуулдаг байна. Бэлтгэл хийсний дараа тэднийг хил залгаа улсуудын нутаг дэсгэрээр дамжуулан Орос улс руу шургалуулдаг байна гэж ДХЯ-ны Хойд Кавказын холбооны тойрогыг хариуцсан удирдах газрын орлогч дарга Николай Симаков «Время новостей» сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хууль бус дээрэмчдийн бүлгийг гадаадаас санхүүжүүлж байна гэж тэр тэмдэглэлээ. Симаковын хэлснээр, олон жил Кавказд байлдаж байгаа арабын орнуудын төлөөлгчдийг устгасан, баривчилсан баримт зөндөө байна.