Дэлхий дахинд алдартай Лев Толстойн гэр музей байдаг Ясная Полянад «суу ухаантны» цэцэрлэг дэлгэрлээ. Оросын сонгодог зохиолчийн төрсөн газар, европын суу зальт долоон зохиолчид зориулсан утга зохиол, урлагын олон улсын анхны наадам болж байна. Энэ соёлын шинэ төслийн жинхэнэ нэр нь «Суу ухаантнуудын цэцэрлэг буюу Эрхэмсэг долоо» юм. Эд бол дэлхийн утга зохиолын малайлагчид Данте Алигьери, Уильям Шекспир, Мигель Сервантес, Иоганн Вольфганг Гете, Виктор Гюго, Жеймс Жойс, Лев Толстой нар юм. Жил бүр эдгээр зохиолчдын аль нэгнийхэн нь уран бүтээлд анхаарлаа хандуулах болно. Лев Толстойн бурхан болсны 100 жилийн ойд зориулж, «Дайн ба Энх» түүхэн романы зохиолчид гол анхаарал хандуулсан билээ. Энэ төсөл гараагаа Орос улсаас авсан ч учиртай, төслийг санаачлагч нь агуу зохиолчийн шууд удам, Ясная Поляна дахь Лев Толстойн музейн захирал Владимир Толстой юм. Тэрээр манай радиод өгсөн ярилцлагадаа, «Суу ухаантнуудын цэцэрлэг» төсөл жил бүр наадам зохиохоос гадна олон улсын эрдэм шинжилгээний, хэвлэлийн, узэсэлэнгийн уйл ажиллагаа явуулдаг гээд. Энэ бол европын төсөл, гэхдээ хэн ч эргэлзэхээргүй нэрүүдийг нэгтгэж, сонгодог утга зохиолд гайхамшигтай амжилтанд хүрч байна. Эд бол бүгдэд хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн утга зохиолын эрхэм дээд  бүтээлүүдийг туурвисан дэлхийн суу ухаантнууд юм гэж Владимир Толстой ярьж байна. Энэ бүхэн таван жилийн өмнө «Шекспир-Гете-Толстой» гэсэн гурван талын төслөөс эхлэсэн бөгөөд эдгээр зохиолчдын гэр музей байдаг английн Эйвон дахь Стратфорд, германийн Веймер, оросын Ясная Поляна гурвыг холбож үйл ажиллагаа явуулж эхлсэн билээ. Бид хамтарсан үзэсгэлэн гаргаж, боловсролын хөтөлбөр зохиож, мэргэжилтэн солилцох, бага хурал хийлгэх зэргээр бүрэн хэмжээнд гурван талын хамтын ажиллагааг амжилттай явуулж байсан. Дараа нь энэ төслөө өргөтгөх цаг нь болсон гэж үзсэн юм. Испанийн Сервантес, Италийн Данте, Францийн Гюго, Ирландийн Жойс зэрэг алдартай зохиолчдын амьдралтай холбоотой музейнүүдийг манай төсөлд оролцохыг урьсан юм гэлээ. «Суу ухаантнуудын цэцэрлэг» анхны наадамд энэ долоон орны төлөөлөгчид оролцож байна. Лев Толстойд зориулсан оросын хөтөлбөрт, нэрт найруулагч Сергей Соловьевын «Анна Каренина» романаар хийсэн шинэ киног үзүүлж, жүжигчид «Дайн ба Энх» романы хэсгээс уншина. «Сонсголонтой уншилт» хэсгийг италчууд санал болгож өөрийн алдартай Дантегийн зохиолоос унших болно. Түүний «Бурханлаг шог зохиолыг» бүрэн цээжилсэн жүжигчин эмэгтэй, үзэгчдийн хүсэлтээр аль ч суудлаас уншихад бэлэн байна. «Суу ухаантнуудын цэцэрлэг»-ийн бусад орон зайг Шекспир, Сервантес, Гете, Гюго, Жойс нарын зохиолоор найруулсан жүжигт олгосон байна. «Дон-Кихот»-ын испанийн тайлбарлал, «Уилсс» романаар сэдэвлэсэн ирландын туршилтын хөгжмийн үзүүлбэр зэрэг уламжлалт жүжгүүдийг үзүүлэх болно. «Суу ухаантнуудын цэцэрлэг»-ийн тайз засалын үүргийг, «эрхэмсэг долоогийн» бүтээлээр сэдэвлэж оросын болон европын зураачдын зурсан 150 номын зургын үзэсгэлэн гүйцэтгэж байна. Энэ наадам оролцогчдынхоо сэтгэлийг үнэхээр хөдөлгөж байна. Жишээ нь, Ром дахь Дантегийн гэр-музейн дэд захирал Энрико Малато, «одоо цагын дэлхий дахинд утга зохиол, соёлын хямрал ажиглагдаж байгаа үед манай барууны соёл иргэншил бүрэлдэн тогтсон энэ долоон зохиолч, түүхэн үнэ цэнтэй зүйлийн билиг тэмдэг болж болох юм» гэж хэлжээ.  Цаашдаа европын эрхэмсэг долоо, дэлхийн арав ч юм уу, хорь ч юм уу болохыг үгүйсгэх аргагүй. Энэ төсөлд оролцогчид түүнийг мэдэгхүйц өргөтгөх ёстой.