Израилийн сөнөөгч бөмбөгдөгч онгоцууд Ливаны агаарын хилийг зөрчиж тус улсын өмнөд нутгийг бөмбөгдөх байдлыг дуурайлган үзүүллээ. Ливаны агаараас хамгаалах хүчин тэдэн руу гал нээгээгүй байна. НҮБ-ийн хүчний түр командлал израильчуудын энэ үйлдлийг АЗ-ийн  тогтоолыг зөрчсөн хэрэг гэж үзлээ. Шийтийн дайнчдын цувааны хөдөлгөөнийг хянахын тулд ийм үйлдэл хийхээс өөр арга байгаагүй гэж албан ёсны Тель-Авив мэдэгдсэн байна. НҮБ-д суугаа Израилийн элчин сайд урьд нь АЗ-д явуулсан илгээлтдээ «Хезболла» израилийн хилийн дагуу 15 мянган шинэ пуужин байрлуулсан гэж мэдэгджээ