Чөлөөт бөх, грек-ромын бөх, эмэгтэйчүүдийн бөхийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээн Москвад гараандаа орлоо. Энэ тэмцээнд дэлхийн зуу гаруй улсаас 1200 тамирчин оролцож байна. Гурван төрлийн хөтөлбөрт долоон жинд медалийн төлөө өрсөлдөх болно. Чөлөөт бөхийн 120 килограммаас дээш хэт хүнд жингийн хоёр тамирчны барилдааныг бүх дэлхий тэсэж ядан хүлээж байна. Чөлөөт бөхийн дэвжээн дээр 9-р сарын 12-нд оросын 22 настай Билял Махов, узбекстаны Артур Таймазов нар барилдах болно. Тэмцээний эзэд «хамгийн дээд амжилт» үзүүлнэ гэдэгт Орос улсын, Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили итгэлтэй байна. Бээжинд болсон сүүлчийн Олимпаас манай тамирчид 6 алтан медаль авчирч байсан билээ.