Орос, Израиль улсууд цэргийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байна. Москвад хийсэн хэлэлцээрийн үр дүнд өнөөдөр тус улсуудын БХЯ-ны сайд нар Анатолий Сердюков, Эхуд Барак нар зохих гэрээнд гарын үсэг зурна. Энэ баримт бичиг ойрын таван жилд цэргийн хүрээний харилцан хамтын ажиллагааг зохицуулах болно гэж БХЯ-ны хэвлэлийн нарийн бичгийн дарга Ирина Ковальчук мэдэгдлээ. Энэ хэлэлцээрт, цэргийн боловсрол, байр зүйн болон газар зуйн зураг, цэргийн түүх, эмнэлэг, хууль эрх зүй, биен тамирын бэлтгэл болон спорт зэрэг салбаруудын хөгжлийг хамруулсан байна. Талууд хэлэлцээрийн явцад, олон улсын алан хядах ажиллагаатай хийх тэмцэл, Ойрхи Дорнодын бүс нутгийн аюулгүй байдлын асуудал зэргийг хэлэлцэхээр төлөвлөж байна.