Оросын өмнөд нутгийн цэргийн ангиудыг өндөржүүлсэн бэлэн байдалд орууллаа. Дагестаны Буйнакск хотод очсон Орос улсын БХЯ-ны сайд Анатолий Сердюков ийм даалгавар өгчээ. Ням гаригийн шөнө тэнд байрладаг цэргийн ангид алан хядах ажиллагаа үйлдсэн юм. Цэргийн албан хаагчдаас 3 нь амь насаа алдаж, 32 нь шархаджээ. Зургаан цэргийн албан хаагчын биеийн байдал хүнд байна. БХЯ-ны төлөөлөгч алан хядах ажиллагааны тухай шинэ баримт мэдээллээ. Цэргийн ангийн шлгабаумыг дайрч орж ирсэн минжүүлсэн машиныг харуулын цэргүүд буудсан байна. Машин жолоодож явсан алан хядагч алуулсан бөгөөд машин нь ойролцоо байсан ачааны машиныг мөргөж дэлбэрсэн байна.