АНУ, Иракт өөрийн нөлөөгөө үлдээхийн төлөө бүхнийг хийнэ. Америкийн засаг захиргаа хичнээн ч ятгасан Иракийн кампанит ажил дууслаа гэж ярих нь эрт байна. Ойрхи Дорнодын энэ орноос цэргээ гаргаж байна гэж 8-р сарын 31-нд хийсэн Барак Обамагийн мэдэгдэлийг тайлбарлаж байгаа оросын ихэнх улс төрчид болон шинжээчид ингэж үзэж байгаа юм. Вашингтоны хувьд одоо улс төрөөс, эдийн засаг нь чухал байна. Энэ долоо хоногт «Иракын эрх чөлөө» ажиллагаа өндөрлөж байна гэж АНУ-ын ерөнхийлөгчийн хэлсэн үгний гол утга санаа ийм байлаа. Барак Обама үүнээс өөрөөр хэлэх арга ч байсангүй, учир нь удахгүй парламентын сонгууль болно. Хаа хол байгаа нэг ороныг «ардчилалд хүчээр хүргэх» ажиллагаа, америкийн иргэн бүрийн чинээлэг аж амьдралаас илүү гэж сонгогчидод ойлгуулах нь улам хэцүү болоод байна. Ирак улс, АНУ-ын төсөвт хэт хүнд дарамт болж хувирсан, өөрөөр хэлбэл эдийн засгийн хямралаас болж тэртэй тэргүй хохирч байгаа татвар төлөгчидөд дарамт болсон гэсэн үг! Иракын кампанит ажлын үеэр 4500 гаруй эх орон нэгтнүүд нь амь насаа алдсан явдал «ардчилал, эрх  чөлөөний өмөг түшиг» улсын оршин суугчдад өөдрөг сэтгэл төрүүлэхгүй байна. Өнгөрсөн долоо хоногт зарласан ёсоор «сүүлчийн байлдааны анги нэтгэлүүд» Ирак улсаас гарч явлаа. Үйл ажиллагааны идэвхитэй үе үүгээр дууслаа гэж зарлалаа. Үнэндээ «байлдааны анги нэгтгэлүүд» нэг их хол явсангүй, хөрш Кувейтэд байрлалаа.  Иракт бас хоосонгүй 50 мянган цэргийн албан хаагч үлдлээ гэж Дорно дахиныг судлаач эрдэмтэн Владимир Ахмедов манай радиод ярилцлага өгөхдөө тэмдэглээд: Тэд энэ улс руу дуртай үедээ эргэж ирэхгүй гэж хэн ч батлаж чадахгүй. Иракт одоо үйл явдал хэрхэн өрнөх, улс төрийн шинэ журам хэрхэн бүрэлдэхээс бүх зүйл шалтгаална. Үнэн хэрэг дээрээ америкчууд тэнд ямарч бодит, бат бэх зүйлийг бий болгож чадаагүй. Ямарч үед нөхцөл байдал дэлбэрч мэднэ, харин тэр үед түүнийг хэн унтраах нь ойлгомжгүй байна. Эцсийн эцэст тэнд түр байрлаж байгаа тавин мянган цэргийн албан хаагчдийн эсрэг ч биш АНУ-д «Аль-Каида» гэж нэрлэдэг суннитуудын эсэргүүцэлтэй болон Ирантай сөргөлдөх байдалд хүргэж мэднэ.Энэ бол нөхцөл байдлын хамгийн хүсмээргүй хөгжил бөгөөд үүнийг үгүйсгэж болохгүй гэлээ. Иракт явуулсан цэргийн ажиллагаа бол Цагаан ордоны маш том алдаа гэж оросын парламентын дээд танхимын төлөөлөгч Вадим Густов үзэж байна. Иракт цэрэг оруулах шалтгаан хуурамч байсан. Энэ улсаас цөмийн ч, химийн ч зэвсэг олдоогүй. АНУ, Саддам Хусейныг зайлуулсан боловч иракчуудад өөрийн тоглоомын дүрмээ тулган хүлээлгэж чадаагүй. Үүний үр дүнд Иракын улс төрийн бүтэц бүрэн сүйдсэн, одоо тэнд засгийн эрхийн төлөө хатуу ширүүн тэмцэл эхлэж  магадгүй гэж сенатч үзэж байна. Тус улсын одоогын байдлыг америкчуудын нэрлэснээр «Шинэ үүрийн туяа» ирак улсад эхэллээ. «Одоо Ирак улсын хувь заяаны төлөө  тус улсын иргэд хариуцлага хүлээх ёстой» гэж Цагаан ордны эзэн хэлж иракчуудын урамыг сэргээлээ.Энэ юуг сануулж байна вэ? Дахиад л прокурор гараа угааж, дахиад л хариуцлага хүлээх хүнгүй боллоо.