Газрын дундад тэнгисийн бурханы хоол мэт гайхамшигтай амттай хоолны цэс, дэлхийн өвийн сангийн нэг хэсэг албан ёсоор болж ЮНЕСКО-гийн хамгаалалтанд багтаж магадгүй. Энэ асуудлыг Найробид 11-р сард болох бага хурлаар шийднэ. Энэ байгуулагын өвийн сангийн цэст одоо болтол нэг ч хоолны жор ороогүй байгаа гэдгийг сануулья. Тэгэхдээ цэст оруулах оролдлого байсан, таван жилийн өмнө Мексик улс өөрийн үндэсний ундаа кактусын текилаг ЮНЕСКО-гийн өвийн санд оруулах гэж оролдож байсан юм. ЮНЕСКО татгалзсан боловч, текилаг гаргаж авдаг цэнхэр агавагийн талбайг хамгаалалтдаа авсан байна. Хэдэн жилийн өмнө өөрийн үндэсний хоолны жорын утга төгөлдөр гэдэгт бүрэн итгэлтэй Испани улс, ЮНЕСКО-д өргөдөл өгч, энэ утга төгөлдөр жорыг албан ёсоор хүлээн зөвшөөрөхийг хүссэн юм. Испанийн удирдлага дор Италии, Грек, Марокко улсууд дуртайяа нэгдлээ. Үлгэр жишээ хоолны жороор испанийн биш газрын дундад тэнгисийн улсуудын хоолны жорыг сонговол арай хялбар байхаа. Газрын дундад тэнгисийн уламжлалт хоол үнэхээр амттай, биенд сайн учир зөвхөн ресторонд өгөөд зогсохгүй хамгаалалтанд авах ёстой юу, үгүй юу? гэдгийг ЮНЕСКО шийдэх ёстой болоод байна. Үндэсний хоолны цэсэнд хандах энэ хандлага бол даяарчлалын шууд нөлөө гэж нийгэм судлаач Алексей Макаркин үзэж байна: Ямар нэг хоолны жорыг хамгаална гэдэг нэг мөр болгож ижилсүүлж байгаа хэрэг биш. Харин ч эсрэг утгаараа. Парис, Лондон, Москвад яг л адилхан чизбургег зарж байгаа Макдональдс бол харин нэг мөр болгож байгаа гэж хэлж болно. Сонгодог хоол багтаж байгаа үндэсний хүртээлийг хамгаална гэдэг нь ижилсүүлсэн нийтийн хоолыг тараах явдлын эсрэг, уламжлалаа ижилсүүлж нийтийн хэлбэртэй болгохоос хамгаалах гэсэн оролдлого юм. Үнэхээр гайхамшигтай хоолны бүтээлүүд л хамгаалалтанд орох байх гэж би бодож байна. Зүгээр л нэг хоолны тухай биш соёлын уламжлалын нэг хэсгийн тухай ярьж байгаа байх. Одоогийн даяарчлалын эрин үед энэ асуудал үнэхээр цаг үеийн болоод байна гэлээ. Хэрвээ газрын дундад тэнгисийн кампанит ажил зорилгодоо хүрвэл энэ нь бүх хүн төрлөхтний эрүүл мэндийн нийтлэг байдалд сайнаар нөлөөлөх нь юу л бол... Ингэснээр маркетингийн ажлыг хөнгөвчилж, чидун жимсний тос, гахайн утсан мах, дарс зэрэг өргөн дэлгэрсэн барааны худалдааны орлогыг нэмэгдүүлнэ. Энэ нь хямралын дараах Европ тэр дундаа эдийн засгийн олон асуудалтай тулгараад байгаа Грек улсад тус дөхөм болох бизээ! Тэгэхлээр энэ маань соёлын хүртээл үү? эсвэл мөнгөний шаардлага уу?