Хойд Кавказын дагестаны Буйнакск хотын ойролцоох цэргийн буудлагын талбар руу алан хядагч дайрсны улмаас хэд хэдэн хүн амь насаа алдаж, хэдэн арван хүн шархадлаа. Хэрвээ цэргийнхэн амиа золиослогчийг урьдчилан харж, бие бүрэлдхүүн байгаа хэсэгт оруулалгүй, саатуулаагүй бол хэлмэгдэгсэдийн тоо илүү олон байх байлаа. Ням гаригийн шөнө «Жигули» машинтай амиа золиослогч алан хядагч этгээд 136-р мотобуудлагын бригадын «Дальний» буудлагын талбайд нэвтрэн орохыг оролдсон юм. Энэ бригад Буйнакск хот орчимд байрладаг юм. Замдаа таарсан бүхнийг дайрч маш их хурдтай ирж яваа машиныг батальоны харуул зогсоохыг оролдсон байна. Анхааруулах буудлага хийсний дараа устгах гал нээсэн байна. Үүний үр дүнд «Жигули» машин цэргийн машиныг мөргөж дэлбэрсэн байна. Сүүлийн гурван өдөр алан хядагчид өөрийгөө дэлбэлэж байгаа анхны үйлдэл энэ биш юм. Таджикийн Худжанд хотын цагдаагийн байшингийн дэргэд баасан гаригт хоёр амиа золиослогч этгээд өөрсдийгөө дэлбэлжээ. Ижил нэртэй мужийн төв Кандагар хотод Афганистаны аюулгүй байдлыг хангах олон улсийн хүчний машины цуваанд бямба гаригт минижүүлсэн машинтай амиа золиослогч этгээд халдсан байна. Яг энэ өдөр Афганистаны Кундуз хотод минижүүлсэн мотоцикльтой амиа золиослогч этгээд хэсэг цагдаа нар руу дайрсан байна. Яагаад алан хядагчид өөрсдийн зорилгод хүрэхийн тулд голдуу амиа золиослогчдыг сонгон авч байна вэ? Москвагийн Карнегийн төвийн шинжээч Алексей Малашенко манай радиод ярилцлага өгөхдөө энэ байдлыг ингэж тайлбарласан юм: Яагаад одоо, ийм тактик хэрэглэж байна вэ? гэсэн асуулт сонин санагдаж байна. Бүх зүйл үүний төлөө хийгдэж байсан шүү дээ. Хэт даврагсад цэгийн цохилтын энэ аргыг нилээн удаан хугацаанд боловсруулсан юм. Тэднийг тусгай лагерьт бэлтгэж байсан. Өөрийгөө золиослох гэсэн хүний тоо улам нэмэгдэж байна. Харамсалтай нь энэ байдал үргэлжлэх байх гэж би бодож байна. Шашин дээр үндсэлсэн хэт даврах үзэлтэй тэмцэнэ гэдэг бидний хэлдгээр дээрэмчидтэй биш, хэт шүтлэгтэнтэй тэмцэх байгаа хэрэг юм. Ийм хүмүүс асар олон гэж давтан хэлье.  Байнга мунхруулах ажиллагаа явагдаж байна. Яагаад гэвэл төр засагтаа гомдсон маш олон хүн байна. Тэд хэт даврах үзлийн сурталчилгаанд амархан автаж байна. Тэдний эсрэг яаж тэмцэх вэ? Миний бодож байгаагаар тусгай албаныхан хүртэл хэцүү гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Жишээ нь тэднийг бэлтгэж байгаа лагерийг оллоо гэж бодьё! Харин нөхцөл байдлыг сэтгэл санааны хувьд өөрчлөнө гэдэг үнэхээр хэцүү. Энд хамгийн гол нь ухуулагын ажил л хэрэгтэй байх. Харин энэ асуудал миний мэдлээс гарсан зүйл гэж Алексей Малашенко төгсгөлд нь тэмдэглэлээ. Хэд хэдэн цэргийн албан хаагчдын амь насыг хороосон Буйнакскд болсон  алан хядах ажиллагааны дараа Орос улсын БХЯ-ны сайд Анатолий Сердюков, Өмнөд цэргийн тойрогт, цэргийн обьектуудын алан хядах ажиллагааны эсрэг хамгаалалтын нөхцлийг сайжруулах нэмэлт цогц арга хэмжээ авахыг даалгалаа.