0Бородиногийн тулалдааны 198 жилийн ойд зориулсан цэрэг түүхийн наадам Москва орчимд болж байна. 1812 оны Эх орны их дайны энэ томоохон энэ тулалдаан Наполеоны армийг бут ниргэх эхлэлийг тавьж өгсөн билээ. Түүхэн клубынхэн, 50 их буу, 200 морь, 1500 хүний оролцоотойгоор түүхэн тулалдааны бодит байдлыг харуулахыг хичээсэн байна. Бородиногийн талд жил бүр болдог түүхэн тулалдааныг харуулсан үзүүлэх тоглолтыг орос болон гадаад улсын 100 мянга гаруй хүн үзэж сонирходог байна.