Сомерсет ханлигт болж байгаа «Цэцэрлэгийн аж ахуй-2010 шоу» үндэсний үзэсгэлэнд британийн сайн дурын цэцэрлэгчид өнөөдөр асар том хүнсний ногоонууд үзүүллээ. Нортгемптоны Питер Глейзбрукын ургуулсан 3,76 килограммын жинтэй төмсийг хүмүүс маш их сонирхож байна. Энэ цэцэрлэгчин 5 метр урттай лууван, бараг 6,5 метрийн урттай улаан манжин, 6 килограмм жинтэй пастернак зэргийг үзүүлж байна.