Дагестаны Буйнакск хотын ойролцоо болсон алан хядах ажиллагаанд өртсөн 5 цэргийн албан хаагчийн амь насыг аврахын төлөө эмч нар тэмцэж байна гэж БХЯ-ны албан ёсны төлөөлөгч хурандаа Алексей Кузнецов мэдэгдлээ. 27 цэргийн албан хаагч хөнгөн шархадсан гэж тэр нэмж хэллээ. Хүнд шархадсан 15 хүнийг Ростовны цэргийн тойрогын эмнэлэг руу онгоцоор хүргэж байна. Тэнд зориулж мэс заслын болон сэхээн амьдруулах тасаг бэлдээд байна. Тийшээ цэргийн эмч нарын нэмэлт бригадыг дуудаад байна. Бусад хөнгөн шархдсан цэргүүд Буйнакск хотын эмнэлэгт хэвтэж байна гэж тэр хэлсэн байна.