Алан хядагчид Израилийн нутаг дэвсгэрийг пуужингаар буудсны хариуд израилийн цэргийнхэн Газын зурваст пуужингийн хариу цохилт өглөө. Израилийн АЦХ-нийхэн Газын зурвасын хэд хэдэн объектод болон Египттэй хил залгаа дамын наймаа хийдэг хонгилуудад цохилт өгсөн байна гэж Рейтер агентлаг уламжиллаа. Хоёр палестин хүн шархадсан байна гэж РИА Новости мэдээллээ. Америкийн ерөнхийлөгч Барак Обамагийн санаачлагаар Вашингтонд пүрэв гаригт нээгдсэн Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас, Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху нарын шууд яриа хэлэлцээр эхэлсний дараа анх удаа бямба гаригт энэ пуужингийн «солилцоон» болсон байна. Хэлэлцээрийн дараагын шат Египтийн ШАРМ-эш-Шейх хотод 9-р сарын 14-15-нд болно. Талууд жилийн туршид энх тайваны зохицуулалтанд хүрэх ёстой бөгөөд ойрын үеийн уулзалтаар зохих зөвшилцөөнд хүрэх ёстой.