Израилийн БХЯ-ны сайд Эхуд Барак, өнөө орой Орос улсад хүрэлцэн ирнэ. Барак айлчлалынхаа үеэр Орос улсын БХЯ-ны сайд Анатолий Сердюковтой уулзана гэж Орос улсад суугаа Израилийн элчин сайд Анна Азари мэдээллээ. Израилийн цэргийн байгууллагын тэргүүний Орос улсад хийх айлчлал хэд хэдэн удаа хойшлогдсон боловч эцсийн эцэст тохиролцож чадсан байна. Айлчлалын гол асуудал бол ойрхи дорнодын зохицуулалтын асуудал гэж тус агентлаг уламжилж байна. Палестины газар нутагт Оросын хуягт техникийг нийлүүлэх асуудлыг бас хэлэлцэнэ. Энэ техникийг хүлээж авах албан ёсны ажиллагаа 7-р сарын 19-нд Иорданийн нутагт болсон юм. Орос улсын мэргэжилтнүүд, энэ машиныг ашиглах ажиллагааг палестины жолооч болон механикуудад зааж сургасан байна. Палестин, Израилийн талууд энэ техникийг Иордан голын баруун эрэгт хүргэх хугацааны талаар тохиролцох хүртэл хуягт техникууд Иордан улсын нутаг дэвсгэрт байх болно гэж Орос улсын ГХЯ мэдэгдлээ.