Орос улсын Алс дорнодын Өмнөд Сахалинскд өнөөдөр Номхон далайн хойд хэсэгт хийх загас агнуурын асуудлаарх олон улсын зөвлөлгөөн эхэллээ. Энэ уулзалтанд Орос, АНУ, Япон, Өмнөд Солонгос, Хятад, Тайвань, Канад улсууд болон Фарерын арлуудын төлөөлөгчид оролцож байна. Энэ зөвлөлгөөн 9-р сарын 9 хүртэл үргэлжлэх ба үүний дараа орос, америкийн загасны аж ахуйн талаархи засгийн газар хоорондын  комиссын чуулган нээгдэнэ. Чуулганы хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд загас агнуурын шинжлэх ухааны судалгааны хүрээн дэх хэлэлцүүлэг, хулгайн анчидтай хамтран тэмцэх асуудал зэрэг орж байна. Энэ хэлэлцээрт Орос улсын төлөөлөгчдийг Оросын загас агнуурын аж ахуйн компанийн удирдагчийн орлогч Сергей Подолян тэргүүлж байна гэж ИТАР-ТАСС мэдээллээ. Номхон далайн хойд хэсэгт хийж байгаа загас агнуурыг зохицуулах байгууллага байгуулах саналыг 2006 онд Япон улс гаргаж анхны хэлэлцээрийг хийсэн билээ.