Москвад энэ амралтын өдрүүдэд тэмдэглэж байгаа хотын өдрийн баярын ажиллагаанд сая таван зуун мянга орчим хүн оролцоод байна. Оросын нийслэлийн дүүрэг болгонд эстрадын дуучид, бүжгийн болон ардын урлагын хамтлагууд концерт тоглож байна. Цэцэрлэгт хүрээлэнгүүдэд спортын уралдаан тэмцээнүүд, ард түмний өргөн зугаалга болж байна. Цэцэрлэгт гудамжуудад зураачдын үзэсгэлэн нээгджээ. Оросын болон бусад улсуудын цэргийн хөгжмийн оркеструуд Улаан талбайд сүр жавхлантай тоглолт үзүүллээ. Москвагийн 863 жилийн ойд зориулсан баяр ёслолын ажиллагаа энэ жил жаахан даруухан болж байна. Эндээс хэмнэсэн мөнгийг, энэ зун Орос улсын европын хэсэгт болсон байгалын түймэрт нэрвэгдэгсэдэд өгөхөөр шийдсэн байна.