Өнгөрсөн шөнө Хойд Кавакзын Дагестан улсын Буйнакск хотын «Дальний» буудлагын талбайг амиан хорлогчид дайрлаа. Амиан золиослогч алан хядагч этгээд дэлбэрэх бодис дүүргэсэн машинаар тус буудлагын талбайн хаалгыг мөргөж тэндээн дэлбэрсэн байна. ОХУ-ын ерөнхий прокурорын газрын дэргэдэх мөрдөн байцаах хорооны мэдээлснээр 3 хүн амь насаа алдаж, 30 гаруй хүн шархаджээ. Шархадсан хүмүүсийн биеийн байдал хүнд байна. Буйнакскд болсон алан хядах ажиллагааны үеэр амь үрэгдсэн цэргийн албан хаагчдын ар гэрийнхэнд тусламж үзүүлэхийг ерөнхийлөгч Д.Медведев даалгалаа гэж Кремлийн хэвлэлийн алба өнөөдөр мэдээллээ. ОХУ-ын ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах хорооны Хойд Кавказын цэргийн тойрогын цэргийн мөрдөнгийн байгууллага болон Хойд Кавказ дахь цэргийн нэгдсэн бүлэглэл Буйнакскын буудлагын талбайд үйлдсэн дэлбэрэлтээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.