0Москвагийн олон улсын залуучуудын циркийн урлагийн ес дэх наадам Москва хотын  Цветной гудамжинд орших Юрий Никулины нэрэмжит циркт эхэллээ. Наадам залуу авьястнуудыг тодруулах зорилготой юм. Энэ жил тус наадамд АНУ, Герман, Франц, Канад, Бельги, Швейцари, Аргентин, Украин, Казахстан, Белорус, Орос улсын жүжигчид оролцож байна. Тэд наадмын гол шагнал алт, мөнгө, хүрэл зааны төлөө өрсөлдөнө.