Японы Хирошимагийн их сургуулийн эрдэмтэд автомашины аюулгүйн ер бусын дэр бүтээжээ. Энэ дэр машинд байгаа хүмүүсийг бус явган зорчигчийг хамгаалах үүрэгтэй юм. Үлээдэг дэр автомашины корпусын хэсгийг бүрхэж, мөргүүлсэн явган зорчигч ноцтой гэмтэх магадлал бага юм. Үүнийг туршихын тулд эрдэмтэд цахилгаан онцгой автомашин бүтээсэн байна. Зохион бүтээгчид авто машиныг ирэх жилээс бөөнөөр үйлдвэрлэнэ хэмээн найдаж байна.