Оросын болон дэлхийн хоккейн од тамирчид 9-р сарын 5-нд Москва хотод түймэрт өртсөн бүс нутгийн  хүүхдүүдэд туслах буяны тэмцээнд тоглоно. Сонирхолтой тоглолт болох төлөвтэй. "Сайн үйлсийн далбаанд" ням гаригт болох буяны тэхмцээнд шилдэг хоккейчид тоглоно. Илья Ковальчук, Александр Овечкин зэрэг Үндэсний хоккейн лигийн од тамирчдаас бүрдсэн баг мөсөн дээр гарна. Тэмцээнд дэлхийн хоккейн од тамирчин Евгений Малкин, Николай Жердев нар оролцоно. Стэнли цом хоёр удаа хүртсэн, чехийн домогт тамирчин Доминик Гашек бүр Чехословак-ЗХУ-ын өрсөлдөгч багт тоглож явсан Вячеслав Фетисовтай нэг багт тоглоно. Мэргэжлийн хоккейчдээс гадна сайд, хотын дарга, бизнес эрхэлэгч, эстрадын одод ням гаригт мөсөн дээр гарна. Оддын тэмцээн зохион явуулах санааг хэн сэдэснийг өнөөдөр хэлэхэд бэрх байна. Хамгийн гол нь энэ санааг хоккейчид, улс төрчид дэмжиж, тэмцээнийг зохион байгуулахад бүгд хувь нэмэр оруулсан. Тэмцээнийг зохион байгуулахад Илья Ковальчук их хувь нэмэр оруулсан гэж Орос улсын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович ярисан юм.  Энэ тэмцээний талаар 8-р сарын 10-д хамгийн түрүүнд Ковальчуктай ярисан. Тэрээр зөвшөөрч, бусад шилдэг тоглогчидтай өөрөө ярисан. Тэгэхлээр Ильягийн ачаар ийм олон од тамирчид тэмцээнд оролцох болсон. Тэд шууд л зөвшөөрсөн. Чехийн домогт хаалгач, өдгөө москвагийн "Спартак" багийн тоглогч Доминик Гашек Москвад болох хоккейн буяны тоглолтод оролцож байгаадаа давхар баяртай байна. Тэрээр оросын шилдэг тоглогч, ахмад хоккейчин, өнөөгийн од тамирчидтай тоглох болсондоо баяртай байна. Зарим тоглогчидтой тэрээр хоёр жилийн өмнө Үндэсний хоккейн лигт хамт тоглож байжээ. "Урьд би тэдэнтэй англиар ярьж байсан бол энэ удаа оросоор ярина" гэж Чехийн тоглогч тэмдэглэжээ. Хамгийн гол нь орос хүүхдүүдэд туслах боломжтой гэж Доминик Гашек ярилаа. Энэ тэмцээнийг зохион байгуулахаар санаачилсан нь үнэхээр сайхан хэрэг. Түймэрт өртсөн хүүхдүүдэд туслахаар ийм агуу хоккейчидтэй тоглох болсон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Би ямагт бусдад туслахыг хичээдэг. Үндэсний хоккейн лигт тоглож байхдаа ч тэр, одоо би Орос улсад тоглохдоо ямар нэг тустай зүйл хийхийг хүсч байна. Тэмцээний үеэр 10 сая гаруй рубль цуглуулна хэмээн найдаж байна. Энэ зун Оросын хэд хэдэн бүс нутагт дэгдсэн түймрийн үеэр орон гэргүй болсон гэр бүлийн 500 хүүхдэд энэ 0мөнгийг олгоно.