Оросын нийслэлийн 863 жилийн ойг тохиолдуулан "Спасскийн цамхаг" цэрэг-хөгжмийн олон улсын наадам нээлт энэ амралтын өдөр болох соёлын гол арга хэмжээ байна. Москвагийн Улаан талбайд, Кремлийн хананы урд зохион байгуулах наадамд Европын Холбооны нэгтгэмэл найрал хөгжмийн хамтлаг, 9 орны хөгжмийн хамтлагийн 1000 гаруй цэргийн хөгжимичид оролцоно. Цэргийн найрал хөгжмийг парад эсвэл оршуулгатай холбодог тэр ойлголтыг цэргийн хөгжмийн энэ наадам хором зуур өөрчилнө гэж Орос улсын цэргийн ерөнхий удирдаач, дэслэгч-генерал Валерий Халилов итгэлтэй байна. Энэ гайхалтай наадам Москва, Орос улс төдийгүй дэлхийн үзэгчдийн сэтгэлийг догдлуулна гэж наадмын хөгжмийн удирдагч Валерий Халилов ярилаа. Учир нь цэрэг хөгжмийн наадам зохион байгуулахад Улаан талбай хамгийн тохиромжтой газар юм. Ижил төстэй наадам зохион байгуулдаг бусад улс, хотын талбайгаас хамгийн шилдэг нь Улаан талбай юм. Энд архитектур, түүх, соёлыг гайхалтай хослуулсан байдаг. Оросын зохион байгуулагчид цэргийн найрал хөгжмийн гурав дахь удаагийн наадамд Казахстан, Тажикистан, Украин зэрэг ТУХН-ийн орнуудын цэргийн найрал хөгжимчдийг урьж, оролцуулж байна. Оросын найрал хөгжмийн загвар болоод үндсэндээ оросын цэргийн хөгжмийн сургуулийн хүмүүжигчдээс бүрдсэн хамтлагууд байна. Гэхдээ хамтлаг бүр үндэсний давтагдашгүй онцлогтой. Учир нь хамтлаг бүр шаламгай байдал, мөн бүрээ, бөмбөр бүрт өөрсдийн ардын хөгжмийн зэмсгийг нэмсэн тул дуугаралт нь мөн ялгаатай байна. Улаан талбайн чулуун талбайд Герман, Франц, АНУ, Израиль, Бахрейны цэргийн хөгжимчид, гайхалтай урлагаа харуулна. Валерий Халилов энэ үйл явдалд онцгой сэтгэл хөдөлж байгаагаа "Оросын дуу хоолой" радиод өгсөн ярилцлагадаа хэлсэн юм. Хамтлаг давтагдахыг бид хүсэхгүй байна. Дэлхийн бөмбөрцөгийн янз бүрийн өнцгөөс янз бүрийн ард түмэн, үндэстнийг төлөөлөх улам олон найрал хөгжимчдийг оролцуулахыг хичээж байна. Ингэснээр баяр улам онцгой өнгө аястай болохоос гадна туршлага судлах сайхан боломж юм. Та бүхэн Бахрейны найрал хөгжмийн хамтлагийн тоглолтыг ойроос хаана сонсох вэ? Наадамд тогтмол оролцдог Шотландын хөгжимчдийн тоглохыг хажуунаас сонсоно. Энэ үнэхээр гайхалтай. Наадамд янз бүрийн улсын хөгжимичид оролцож байна. Мөн энэ хирээр тэд янз бүрийн хөгжим тоглоно. Тэд сонгодог хөгжим, ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан дэлхийн хоёрдугаар дайны үеийн цэргийн марш, нэрд гарсан хөгжим, бүр Майкл Жексоны хит дуунуудыг тоглоно. "Спасскийн цамхаг" наадмын сахиус оросын Преображенскийн хорооны түүхэн хувцастай бөмбөрчин цэргийн шаазан баримал байна. Энэ гайхалтай баримлыг бүтээсэн, дэлхий дахинаа нэрд гарсан зураач Михаил Шемяков ярьж байна: Энэ хөгжилтэй баримал хэдийн олонд танил болсон гэж зураач ярьж байна. Дэлхийн дахинаа мэдэх Шелкунчик бүжгэн жүжгийн баатар Щелкунчик юм. Вашингтон, Парис, Баден-Баден, Лондон зэрэг хотод энэ бүжгэн жүжгийг тавьсан байдаг. Бөмбөр дарж байгаа  Щелкунчик баримал бүтээж, энэ гайхалтай наадмын бэлэг дурсгал болгохоор шийдсэн. Цэргийн найрал хөгжмийн хамтлаг надад их таалагддаг гэж Михаил Шемякин нэмж хэллээ. Миний эцэг цэрэг хүн байсан. Миний ээж дэлхийн хоёрдугаар дайны фронтод дайтаж явсан. Наадмын үеэр хүүхэд ахуйн дурсамжийг санагдуулах олон сэтгэгдэл төрнө гэж найдаж байна.  Шемякины баримлыг "Спасскийн цамхаг" наадамд оролцсон хүндэт зочид, бүх хүнд тэр дундаа францын нэрд гарсан дуучин Мирей Матьед бэлэглэнэ. Тэрээр наадмын төгсгөлд /9-р сарын 9/  Улаан талбайд цэргийн найрал хөгжмийн хамтлагийн хамт ая дуугаа өргөнө.