Оросын "Росатом" улсын корпораци азийн зах зээлээ өргөжүүлж байна. Хятад, Вьетнам зэрэг улсад  ойрын үед атомын шинэ эрчим хүчний блок барина. Корпорацийн тэргүүн Сергей Кириенко дээрх улсад айлчлахдаа энэ асуудлаар тохиролцжээ.  "Росатом" корпораци Тяньванийн атомын цахилгаан станцад эрчим хүчний эхний хоёр блокийг барьсан байна. Харин оны эцэст энэ станцын хоёр дахь ээлжийг оросын оролцоотой барих хэлэлцээрт гарын үсэг зурж магадгүй байна. Хятадын зах зээлийн төлөө нэлээд ширүүн өрсөлдөж байна. Тус улсын зах зээлд америк, франц, япончууд ажиллахыг хүсч байна. "Росатом" корпораци итгэл төгс байна. Тус корпорацийн барьсан Тяньванийн атомын цахилгаан станцын хоёр блокийг хятадын түншүүд хамгийн найдвартай, аюлгүй хэмээн дүгнэжээ. Үүнээс гадна "Росатом" корпораци БН-800 хурдан нейтроны реактор бүхий атомын цахилгаан станцыг Хятадад барихад бэлэн байна. БНХАУ оросын мэргэжилтнүүдийн оролцоотой барьсан хурдан нейтроны туршилтын реакторыг 7-р сард амжилттай ажиллуулсан юм. Цөмийн эрчим хүчний энэ хэсгийг хөгжүүлэхэд Орос улс дэлхийд тэргүүлж байна. Энэ чиглэлд хэр нягт хамтран ажиллаж болох вэ? Технологио шилжүүлэх хүртэл нягт хамтран ажиллах уу? Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн шинжээч Александр Пасечник ярьж байна: Технологи өрсөлдөөх давуу тал тул үүнийг амжилттай нэвтрүүлж, ашиглахад хэрэгтэй. Хурдан нейтроны реакторын баримт бичгийг хятадуудад худалдах тухай ярих хэрэггүй. Тэнд энэ технологийг зүгээр  шинэ реакторт ашиглах юм. Гэрээнд оросын тал үйлчлэхээр тусгана. Ямар ч тохиолдолд бид түлшний угсрах төхөөргийг нийлүүлнэ. Технологи шилжүүлэх асуудал үндсэндээ байж таарахгүй. Вьетнамын тухайд Орос улс аюулгүй байдлын бүх шаардлага хангасан, хамгийн сүүлийн үеийн технологийн стандартад нийцсэн атомын цахилгаан станцыг тус улсад анх удаа барих төсөл санал болгосон. Жилд 2 мянган мегаватт хүчин чадалтай Атомын цахилгаан станц-1 2014 оноос барьж эхэлнэ. Александр Пасечник ярьж байна:  ЗХУ цагтаа энэ улстай идэвхтэй хамтран ажиллаж байсан. Тэр үеээс улбаатай эдийн засгийн бодит байдал, дипломат таатай уур амьсгал хэвээр үлдсэн. Вьетнам цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээтэй, эрчим хүчний хомсдолтой улс орон юм. Тэгэхлээр "Росатом" корпораци энэ зах зээлд өргөжих бүрэн үндэстэй. Ойрын жилүүдэд азийн орнууд дэлхийн эдийн засгийн хөгжлийг тэргүүлэх тул эдгээр улсын эрчим хүчний хэрэгцээ нэмэгдэнэ. Түншүүддээ цогц үйлчилгээ үзүүлэхийг эрмэлздэг "Росатом" улсын корпорацийн олон улсын үйл ажиллагааны стратегид энэ тодорхойлох хүчин зүйл болно. Зөвхөн реактор бариад зогсохгүй, ажлын бүх хугацаанд түлш баталгаатай нийлүүлнэ.