Украин, Гонконг өнөөдөр гаалийн салбарт хамтран ажиллах, харилцан визийн горимыг өөрчлөх тухай хэлэлцээр байгууллаа. Баримт  бичигт гарын үсэг зурахад Хятадад албан ёсоор айлчилж байгаа Украины ерөнхийлөгч Виктор Янукович, Хятадын засаг захиргааны тусгай дүүргийн захиргааны тэргүүн Дональд Цанг нар байлаа. Орос, Гонконгийн хооронд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээрийг өнгөрсөн оны 4-р сард байгуулсан юм.