АНУ, Өмнөд Слонгос ням гаригт Шар тэнгист цэрэг-тэнгисийн хамтарсан сургуулилт хийж эхлэхээр шийдсэнийг БНАСАУ-ын "Нодон синмун" тэргүүлэх сонины өнөөдрийн дугаарт цэргийн ноцтой өдөөн хатгалга, бүдүүлэг сорил хэмээн нэрлэжээ. Энэ сургуулилт Солонгосын хойгийн тогтвортой байдлыг алдагдуулж болох тул сургуулилт явуулахаа болихыг албан ёсны хэвлэлд тэмдэглэжээ. Өмнөд Солонгосын "Чхонан" хөлөг онгоц 3-р сарын 26-нд Шар тэнгист живснээс хойш АНУ, Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчин анх удаа цэргийн сургуулилт хийж байгаа биш юм. Пхеньян энэ хэрэгт оролцсон хэмээн буруутгаж байгааг эрс үгүйсгэж байна.