Москва хот ойн өдрөө тэмдэглэж эхэллээ. Хотын удирдлага, ахмад дайчин, нийслэлийн залуучуудын байгууллагын төлөөлөгчид уламжлал ёсоор Аугаа эх орны дайны баатаруудын дурсгалыг хүндэтгэв. Хотын дарга Юрий Лужков тэргүүтэй нийслэлийн засаг захиргааны гишүүд Александровын цэцэрлэгт хүрээлэнгийн нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө, баатар хотуудын гэрэлт хөшөөнд цэцэг өргөв. Дараа нь Юрий Лужков сэтгүүлчдээр дамжуулан Москва хотынхонд хотын ойн баярын мэнд дэвшүүллээ. Хотын ойн баярыг тохиолдуулан зохион байгуулахаар төлөвлөсөн зарим арга хэмжээг өөрчилснөөс хэмнэсэн төсвийн мөнгийг түймэрт өртсөн бүс нутагт зарцуулна гэж хотын дарга тэмдэглэв. Баярын арга хэмжээнд нийслэлийн уугуул, зочид 3 сая орчим хүн оролцох төлөвтэй байна. Есдүгээр сарын 4-5-нд концерт, үзэсгэлэн, парад зэрэг янз бүрийн 500 орчим арга хэмжээ болно.