Орос улсад олон улсын холбогдох хэлэлцээрээр хориглосон цөмийн туршилтад мониторинг хийх дэлхий нийтийн системийн 32 объект байгуулна. Бараг бүх шинэ станцыг Оросын тусгай хяналтын албаны дэд бүтцийн үндсэн дээр барьж байна. Орос улсад өнөөдөр цөмийн мэргэжилтний өдрийг тэмдэглэж байгаатай холбогдуулан Батлан хамгаалахын төлөөлөгч, генерал Владимир Верховцев ийнхүү тэмдэглэв. Тусгай хяналтын алба байгуулагдсан цагаасаа АНУ, Хятад, Франц, Энэтхэг, Пакистаны нутагт явуулсан цөмийн 730 гаруй туршилтыг бүртгэжээ.