0Орос улсын шигшээ баг Хятадын нийслэлд болж байгаа байлдааны урлагийн дэлхийн наадмын долоо дахь өдөр буюу тэмцээн дуусахаас нэг хоногийн өмнө баасан гаригт медалийнхаа тоог гурваар нэмлээ. Багийн нийт дүнгээр оросын баг 12 алт, 7 мөнгө, 9 хүрэл медальтай гуравдугаар байр эзэлж байна. Наадмыг зохион байгуулагч Хятад улсын тамирчид 15 алтан медаль хүртэж, наадмыг тэргүүлж байна. Японы шигшээ баг 5 алтан медальтай багийн дүнгээр гуравдугаар байрт оржээ. Хятадын баг 31, оросын шигшээ баг 28, японы шигшээ баг 23 медаль хүртжээ. Самбо бөхийн тамирчид баасан гаригт хоёр "алтан"медаль хүртэж, Оросын шигшээ багийн медалийн тоог нэмсэн юм. Баир Омоктуев шувтаргад Болгарын тамирчин Румен Димитроваг 2:1 оноогоор хожсон байна. Марина Алиева болгарын тамирчин Калина Стефановаг 1:0 оноогоор хожжээ. "панкратион" бөхийн төрөлд Маиндур Магомедов түрүүлсэн байна. Тэрээр шийдвэрлэх барилдаанд белорусын тамирчин Евгений Алянцевичийг 8:2 оноогоор хожжээ.