Орос улсын европын хэсгийн байгалийн түймрийн хоёр дахь давалгааг үндсэндээ унтараалаа. Самар мужийн хэд хэдэн дүүрэгт түймэр асч байгаа ч, Волгоград, Саратов мужийн бүх суурингийн түймрийг гал сөнөөгч, цэргийнхэн, Онц байдлын яамны хүчнийхэн унтараалаа. Пүрэв гаригт дэгдсэн түймрийн шинэ давалгаанд 8 хүн үрэгдэж, Поволж мужийн 1500 орчим хүн орон гэргүй болжээ. Агаарын температур 40 хэм хүрч, хар шуурга дэгдсэн Волгоград муж бусад мужаас илүү хохирсон байна. Оросын европын хэсгийн байгалийн түймрийн эхний давалгаа 7,8-р сард унтараажээ. Тэр үед 2,5 мянган байшин шатаж, 50 гаруй хүн амь насаа алджээ.