"Спасскийн цамхаг" цэрэг-хөгжмийн олон улсын наадмын ерөнхий давтлага Москва хотын улаан талбайд болж байна. Хотын өдөрт зориулсан өнгө будаг хосолсон шоу тоглолт бямба гаригт эхэлж, 9-р сарын 9 хүртэл үргэлжилнэ. Орос улсын ерөнхийлөгчийн хорооны хүндэт харуулын анги зэрэг 17 хамтлаг Орос улсыг төлөөлнө. Францын нэрд гарсан дуучин Мирей Матье 9-р сарын 9-нд ая дуугаа өргөнө. Дуучин "Москва орчмын үдэш" дууг франц, орос хэлээр дуулна.