Мексикийн тохойд нефть олборлох тавцанд дахин осол гарч, нефтийн толбо үүссэн гэх мэдээллийг АНУ-ын эргийн хамгаалалтын алба үгүйсгэв. Ослын газрыг нисдэг тэрэг, хөлөг онгоцноос шалгахад нефть асгарсан мөр илрээгүй байна. Дэлбэрэлтийн улмаас гал гарсныг унтараажээ. Тавцанд нефть олборлоогүй байсан гэж "Маринер энержи" компаний төлөөлөгч хэлсэн байна. Дэлбэрэлтийн үеэр тавцанд 13 ажилтан байсан юм. Тэднийг уснаас гаргаж авсан байна. Нэг хүн шархаджээ.