Тажикистаны хойд хэсгийн Хужанд хотод өнөөдөр өглөө алан хядах ажиллагааны үеэр 20 гаруй хүн тухайлбал Дотоод хэргийн яамны ажилтнууд шархаджээ. Хүний амь эрсдэсэн гэх зарим мэдээ батлагдаагүй байна. Амиа золиослогч этгээд минажүүлсэн машин жолоодож, бүс нутгийн зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн байрыг дэлбэлсэн юм. Дэлбэрэлтээс үүдсэн галыг унтараажээ. Барилгын зарим хэсэг сүйрсэн байна. Зэргэлдээх барилга тухайлбал худалдааны төвийн барилга нэлээд сүйрчээ.