Хүн төрлөхтний түүхэнд хамгийн ширүүн, хамгийн их цус урсгасан дэлхийн хоёрдугаар дайн Алс Дорнодод дууссан юм. Дэлхийн хоёрдугаар дайн дуссанаас хойш 65 жил болсон ч, олон улсын аюулгүй байдлын загвар ямар байх ёстой тухай асуултанд өнөө хир хариулаагүй байна. Орос, Хятадын нэрд гарсан улс төр судлаачид "Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш 65 жилийн дараа Ази Номхон далайн бүс нутагийн аюулгүй байдал" сэдэвт Москва-Бээжин дүрс бичлэгийн уулзалтад оролцлоо."Ази Номхон далайн бүс нутаг хүйтэн дайны үеийн сорил, хуучин аюул заналыг өвлөжээ. Тухайлбал тус бүс нутагт хоёр Солонгос оршин тогтнож байгаа, тайванийн асуудал зэргийг хэлж болно" хэмээн Оросын шинжлэх ухаан академийн Алс Дорнодын хүрээлэнгийн орлогч захирал Сергей Лузянин хэлэлцүүлгийг нээж, хэлсэн үгэндээ тэмдэглэв. Үүний зэрэгцээ бүс нутагт дэлхийн бусад хэсэгт мөн онцгой мансууруулах бодисын наймаа, тэнгисийн дээрэм, терроризм, цөмийн асуудал зэрэг шинэ сорил бий боллоо. Хуучин, шинэ аюул занал холилдсон тул эдгээрийг устгах зорилтыг хэрэгжүүлэхэд бэрх байна гэж Лузянин хэлэв. Хүрээг нь хараахан нарийн хянаж үзээгүй байгаа аюулгүй байдлын цогц систем байгуулах шаардлагатай. Харамсалтай нь Орос, Хятад, АНУ, Япон болон хоёр Солонгос зэрэг бүх гол тоглогчдын сэтгэлд нийцсэн аюулгүй байдлын нэгдсэн систем одоохондоо алга байна гэж эрдэмтэн тэмдэглэв. Аюулгүй байдлын өнөөгийн систем нэн гайхалтай хэмээн профессор Лузянин үзэж байна. Москвагийн улсын олон улсын харилцааны дээд сургуулийн Зүүн Ази болон ШХАБ-ын судалгааны төвийн тэргүүн, профессор Александр Лукин ажилт нэгт нөхөртэйгээ санал нэг байна. Нэг талаас АНУ, түүний түншүүдэд ажилладаг америк-япон, америк-солонгосын цэрэг-улс төрийн хоёр талын холбоо байгаа тул бүс нутагт аюулгүй байдлын цогц механизмын үүрэг гүйцэтгэж чадахгүй байна гэж тэд шүүмжлэв. Нөгөө талаас аюулгүй байдлын АСЕАН болон бусад ижил төстэй байгууллага байна. Эдгээр байгууллага зөвлөлгөөний шинжтэй, үндсэндээ бараг юу ч шийддэггүй. Ази-Номхон далайн бүс нутагт аюулгүй байдлын бүх талын шинэ систем агаар мэт хэрэгтэй байна. Одоохондоо энэ системийн бие даасан элементийг хянан үзэж байна гэж оросын эрдэмтэд хэлэв.  Хятад, Орос, АНУ илүү нягт хамтран ажилласны дүнд Ази Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлыг үр нөлөөтэй хангана гэж Бээжингийн орчин үеийн олон улсын харилцааны хүрээлэнгийн ажилтан Ван Лиций үзэж байна. Ази Номхон далайн бүс нутгийн орон зайг энх тайван, хамтын ажиллагааны бүс болгон хувиргаж, бүс нутгийн мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхэд ШХАБ, тус байгууллагын хоёр том гишүүн Хятад, Орос улс онцгой үүрэгтэй гэж хятадын эрдэмтэн тэмдэглэв.