Минск дахь оросын элчин сайдын яаманд болсон үйл хэрэгт Москва оролцсон гэх мэдэгдлийг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров доромжлол хэмээн нэрлэж байна. Тэрээр албан ёсны мөрдөн шалгалт дуустал азнахыг уриаллаа. Үл мэдэгдэх этгээд 8-р сарын 30-нд оросын элчин сайдын яамны нутаг дэвсгэрт дэлбэрэх бодис бүхий хоёр лонх шидсэн байна. Үүний улмаас дипломат төлөөлөгчийн газар байрлуулсан автомашин шатжээ. Энэ хэрэгт оросын тал оролцсоныг үгүйсгэхгүй гэж Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко хожим мэдэгдсэн юм.