Минут номхон зогсож, хоёр удаа хонх цохиж, 336 цагаан бөмбөлөг агаарт хөөргөлөө. Хойд Осетийн Беслан хотод өнөөдөр 2004 оны 9-р сард болсон эмгэнэлт үйл явдалд амь үрэгдсэн хүмүүсийг эргэн дурсаж байна. Тэр үед зэвсэгт этгээдүүд хотын 1-р сургуулийг булаан эзэлжээ. Алан хядах ажиллагааны үеэр 300 гаруй хүн үрэгдсэнээс олонх нь хүүхдүүд байв. Тэр эмгэнэлт үйл явдлыг өнөөдөр улс орон даяар эргэн дурсаж байна. Орос улсад 9-р сарын 3-ны өдөр терроризмтай тэмцэхэд эвлэлдэн нэгдэх өдөр. Оросын бүх хотод гашуудылн цуглаан болж байна. Цуглаанд оролцогчид 1999 онд Волгодонск, Москва хотын орон сууцанд аймшигт дэлбэрэлтийн үеэр, 2002 онд Дубровка дахь Театрт хүмүүсийг барьцаалах үеэр, Нью-Йоркт 2001 оны 9-р сарын 11-нд болсон алан хядах ажиллагаа, саяхан Москвагийн метронд болсон алан хядах ажиллагааны үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж байна. Мэдээж хэрэг Беслан хотод хүүхэд барьцаалж, энэ үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж байна. Ийм үзэгдэл, терроризмын үндэс нь юу вэ? Мэргэжилтнүүдийн бүхэл бүтэн арми өнөөдөр энэ тухай маргаж, учрыг ойлгохыг хичээж байна. Гэмт хэрэгтнүүд олон нийтийн анхаарал татахын тулд алан хядах ажиллагаа үйлддэг гэдэгт тэд санал нэгдэж байна. Террористууд амь бие үл хайрлан эцсээ хүртэл явахад бэлэн болохоо харуулж, олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөхийг оролдож байна. Дэлхийн хамтын нийгэмлэг Бесланд гарсан шиг эмгэнэлт үйл явдал, эсвэл 9-р сарын 11-ий халдлага давтагдахаас сэргийлэхэд хамаг хүчээ хандуулж байна. Тухайлбал хойд Осетид болсон эмгэнэлт үйл явдлын дараа оросын төр засаг ихийг хийсэн гэж Улсын Думын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Хорооны гишүүн Александр Гуров "Оросын дуу хоолой" радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглэв.  Терроризмтай тэмцэх тухай хууль баталсан. Европт одоохондоо үүнтэй ижил төстэй хууль байхгүй. Сүүлийн жилүүдэд олон арван зэвсэгт этгээдийг устгасан нь материаллаг болон үйл ажиллагааны бааз бэхжэснийг гэрчилж байна. Тиймээс зөвхөн хойд Кавказд төдийгүй жилийн турш 500 гаруй террорист ажиллагаанаас урьдчилан сэргийлжээ. Зуу хувь бүгдийг хийсэн гэж хэлэхгүй. Терроризмаас 100 хувь хамгаалах аргагүй. Гэхдээ аюул заналыг бууруулах боломжтой. Миний бодлоор үүнийг хийж байгаа. Энэ өдрүүдэд Орос улс төдийгүй бусад улсад болсон алан хядах ажиллагаанд амь насаа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж байна. Италийн Тренто хотод зургаа дахь жилдээ Беслан хотод болсон эмгэнэлт үйл явдлыг дурсан хонх удаан цохиж байна. Умард Осетийн хотын нэр дэлхий дахинд мөнхөд дурсах бэлэг тэмдэг болсон гэж олон нийтийн арилжааны бус Холбооны ерөнхийлөгч Эннио Бордато ярьж байна.  Бесланд болсон эмгэнэлт үйл явдлын эхний жилийн ойгоор 2005 онд, мөн тав дахь жилийн ойгоор 2009 онд манай холбоо Лоретод "амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх хонх"-ыг цохиж, Бесланд үрэгдсэн хүүхдүүдийн дурсгалыг хүндэтгэсэн. Энэ хонх хүн төрлөхтний түүхэнд гүн гүнзгий утга илэрхийлдэг тул  түүхэнд их ач холбогдолтой юм. Дэлхийн нэгдүгээр дайнд европын дайтагч армийн их буу, бусад зэвсгийг хайлуулж энэ хонхыг хийсэн. Орой бүр 21.30 цагт энэ дайнд үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн энэ хонхыг цохидог. Бесланд амь үрэгдсэн хүүхдүүдийн дурсгалыг хүндэтгэн хонхыг хоёр удаа цохижээ. Үдэш бүр хонх цохихдоо дэлхийн хаана ч, хэзээ ч хүүхдийн аминд бүү хүрээсэй гэж энэ эмгэнэлт үйл явдлыг санадаг. Беслан дэлхийн дахинд эмгэнэлт үйл явдалд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх мөнхийн бэлэг тэмдэг байгаасай гэж хүссэн.  Түүхэнд хэнийг ч хайхралгүй үл орхих, үндэстнийг нягтруулах үйл явдал бараг улс бүрт охиосон байдаг. Бесланд болсон эмгэнэлт үйл явдлын дараа хүүхдийн аминд хүрсний дараа террористуудыг эрх чөлөөний төлөө тэмцэгчид гэж нэрлэж зүрхлэхгүй. Энгийн ямар ч хүний нүдэнд тэд хүн төрлөхтний нийгэмд байх газаргүй, хүн биш юм.