Орос улсын ерөнхийлөгч Д. Медведев, Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиев нар өнөөдөр Баку хотод яриа хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, бүс нутгийн байдал, олон улсын асуудлыг хэлэлцэж байна. Хоёр орны удирдагчийн хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд худалдаа-эдийн засаг, цэрэг-техникийн хамтын ажиллагаа, Уулын-карабахын хямарлыг зохицуулах, Каспийн тэнгист хамтран ажиллах, Ираны асуудал зэрэг багтжээ. Орос улсын төрийн тэргүүн өчигдөр Азербайжанд төрийн айлчлал хийж байна. Тэрээр Бакуд ирсэн даруйд тус бүгд найрамдах улсын анхны ерөнхийлөгч Гейдар Алиевийн бунханд цэцэг өргөжээ.