0Орос улсын засгийн газрын тэргүүн В.Путин пүрэв гаригт Киргизийн социал-демократ намын удирдагч Алмазбек Атамбаевыг хүлээн авч уулзлаа. Киргизд 10 сая долларын тусламж олгох оросын засгийн газрын шийдвэрийг В.Путин  Атамбаевад мэдээлсэн тухай ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков уламжлав. Киргизд саяхан болсон эмгэнэлт үйл явдал улс орны ДНБ-д сөргөөр нөлөөлж, буурсаныг уулзалтын үеэр тэмдэглэсэн гэж засгийн газрын тэргүүний хэвлэлийн төлөөлөгч хэллээ. Тус бүгд найрамдах улсын төсвийн 50 сая долларын алдагдлыг нөхөхөд санхүүгийн буцалтгүй нэмэлт тусламж үзүүлэх боломжийг хянан үзэхийг Киргизийн засаг захиргаа урьд  хүссэн юм. Орос улс 5-р сард Киргизд 20 сая долларын тусламж үзүүлжээ.