Саратов, Волгоград мужид өчигдөр дэгдсэн байгалийн түймэрт 500 гаруй байшин шатжээ. Энэ үеэр 2 хүн үрэгдэж, 14 хүн шархадсан байна. Байгалийн гамшигтай тэмцэхэд мужийн Онц байдлын яамны нийт бүрэлдэхүүн, техникийг ашиглаллаа. Москвагаас тусгай нисэх онгоц гамшгийн бүст ирсэн байна. Цэргийн албан хаагчид түймэр унтараахад оролцож байна. Одоогоор ийм хүч чармайлт тавьсны дүнд хэд хэдэн түймрийг хязгаарлажээ. Орох оронгүй болсон иргэдийг сургууль, зочид буудал, хамаатан садангийнд нь байрлуулжээ. Цаг агаар халуун, ширүүн салхилсанаас түймэр дэгдсэн байна. Оросын европын хэсэгт хэт халуун, гантай байснаас энэ зун түймэр дэгдэж, 2500 гаруй орчим байшин шатжээ. Энэ үеэр 50 гаруй хүн үрэгдсэн байна.