Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиев нар баасан гаригт Баку хотод цэрэг болон худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа, уулын карабахын асуудлыг зохицуулах тухай хэлэлцэнэ. Одоогоор орос улсын төрийн тэргүүн Азербайжанд албан ёсоор айлчилж байна. "ОХУ-ын ерөнхийлөгч Азербайжанд албан ёсоор айлчлах үеэр Д.Медведев болон Ильхам Алиев нарын яриа  хэлэлцээний үндсэн сэдвийн нэг Каспийн тэнгист хамтран ажиллах зэрэг хоёр талын хамтын ажиллагааны асуудал, бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа, нефть хийн салбарт хамтран ажиллах, гэрээ-эрх зүйн баазыг өргөжүүлэх, хөрөнгө оруулахад, мөн хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах тухай байна" гэж Орос улсын ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько хэллээ. Яриа хэлэлцээний төгсгөлд Орос, Азербайжан улсын хооронд улсын хилийн тухай гэрээнд гарын үсэг зурах, хил дамнасан Самур голын усны нөөцийг хамгаалах, үүнийг зохистой ашиглах тухай засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Азербайжанаас 2011-2012 онд нийлүүлэх байгалийн хийн хэмжээг нэмэх гэрээнд нэмж хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байна. Талууд Уулын-Карабахын зөрчлийг зохицуулах асуудалд онцгой анхаарал хандуулна.