Сибирь, Монголын эрдэмтдэд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сайхан ирээдүй байна гэж Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын дарга Александр Асеев хэллээ. Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбар болон Монголын шинжлэх ухаан академийн төлөөлөгчид саяхан гарын үсэг зурсан хамтран ажиллах тухай хэлэлцээр үүнд түлхэц болно. Мөн түүнчлэн Монголын шинжлэх ухаан академийн Эрхүү болон Буриадын эрдэм шинжилгээний төвүүдтэй байгуулсан хэлэлцээр үүнд нөлөөлнө.  Эдгээр баримт бичиг  Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбар болон Монголын шинжлэх ухаан академийн хамтын ажиллагаанд шинээр түлхэц болох учиртай гэж академич Александр Асеев ярьж байна. Харамсалтай нь манай хамтын ажиллагаа нэлээд хугацаанд зөвлөлтийн үеийн эрчээр явж ирсэн. Харин сүүлийн 10 жилд монголын ажил нэгт нөхөдтэй эрдэм шинжилгээний салбарт амжилттай түншилж байна. Тухайлбал археологийн олдвор, Монгол-Байгалийн бүс нутгийн газар хөдлөлтийн идэвхтэй нутгийн карт бүтээж, Монгол улс болон Сибирийн зүүн-өмнөд нутгийн байгал орчныг судалж байна. Мэдээж хэрэг монголын ажил нэгт нөхөд Монгол улсад боловсон хүчин бэлтгэж байгаа Эрхүү, Улаан-Үд хотын их сургуультай хамтран ажиллаж байгаа. Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбар болон Монголын шинжлэх ухаан академи сүүлийн жилүүдэд эхэлснээ амжилттай үргэлжлүүлэхийн тулд шинэ хэлэлцээрт сибирь болон монголын эрдэмтдийн хооронд холбоо тогтоох онцгой хэлбэрийг тусгажээ. Тоног төхөөрөмж хамтран ашиглах төв байгуулах анхны алхамыг би санал болгосон гэж академич Асеев хэллээ. Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбар сүүлийн жилүүдэд эрдэм шинжилгээний ер бусын тоног төхөөрөмж худалдан авахад багагүй хөрөнгө зарсан. Монголын ажил нэгт нөхдөд энэ төхөөргийг ашиглах боломж бүрдүүлэх шаардлагатай байна. Тэд дүн шинжилгээний багахан ажил явуулахад тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүй ашиглах боломжтой. Харин тулгуур судалгаа хийхэд тоног төхөөрөмж үнэ төлбөртэй. Монголын эрдэмтэд миний саналыг дэмжиж хэлэлцээрт үүнийг тусгасан. Бид Эрхүү, Улаан-Үд хотод ийм төв нээх бодолтой байна. Шинэ баримт бичигт бага хурал, семинар, байнгын болон түр судалгааны бүлэг байгуулах, мэргэжилтэн, аспирант солилцох зэрэг эрдэм шинжилгээний хамтран ажиллах уламжлалт хэлбэрээс гадна нэгдсэн төслийг хамтран санхүүжүүлэхээр тусгасан байгаа. Тэнцүү хөрөнгөөр байгуулсан тусгай сангаас төслийг санхүүжүүлнэ. Эрдэм шинжилгээний бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлэхэд хөрөнгө оруулахыг дэмжинэ. Мөн Улаанбаатар хотод Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын төлөөлөгчийн газар нээхээр хэлэлцээрт тусгасан. Нийт 3 төлөөлөгчийн газар нээхээр төлөвлөсөн гэж академич Асеев хэллээ. Юуны түрүүнд Улаанбаатар хотод Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын төлөөлөгчийн газрыг нээнэ. Дараа нь Эрхүү, Улаан-Үд хотод Монголын шинжлэх ухаан академийн төлөөлөгчийн газрыг нээнэ. Тэнд орос, монголын эрдэмтэд ажиллана. Тэд хамтын ажиллагааны тодорхой чиглэлд өдөр бүр мониторинг хийж, солилцож байгаа материалыг хянаж, хамтын ажиллагааг зохицуулна. Монгол улсын нийслэлд ажиллах Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын төлөөлөгчийн газар Хятад, Энэтхэг, Япон, Солонгос зэрэг хөрш орнуудтай олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц болно. Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын төлөөлөгчийн газар 9-р сарын дундуур Улаанбаатар хотод ажиллаж эхэлнэ. Академич Александр Асеев нээлтэнд очино. Улаан-Үд хотод төрсөн оросын энэ том эрдэмтэн орос-монголын хилээс ердөө 240 км зайд өсч торнисон ч, Монгол улсад хэзээ ч очиж байгаагүй юм. Тиймээс энэ улсад очихыг тэр их сонирхож байна.