Байконурын сансрын буудлаас өнөөдөр амжилттай хөөрсөн Оросын пуужин тээгч "Глонасс-М" төрлийн сансрын гурван аппаратыг тойрог замд амжилттай орууллаа. Одоо оросын навигацийн хиймэл дагуулын систем 26 аппаратаас бүрдэх бөгөөд хоёр нь нөөцөнд байна. ГЛОНАСС систем зөөврийн төхөөргөөр тэнгис, агаар, хуурай замын объектын хөдөлгөөний хурд, байршлыг  нэг метрийн нарийвчлалтай тодорхойлдог. ГЛОНАСС америкийн Жи-Пи-Эс, европын Галилео навигацийн системтэй ижил төстэй юм. Системийн аппаратыг энэ жил бүрдүүлж дуусана.