Орос улс Сочи хотод 2014 онд болох олимп болон параолимпийн наадмын сахиусыг сонгож байна. Есдүгээр сарын 1-нд зарласан бүх нийтийн уралдаанд улс орны иргэн бүр 3 сарын турш сахиусын өөрсдийн хувилбарыг илгээх боломжтой. Москвагийн №1409 сургуулийн сурагчид хичээлийн шинэ жилийн эхний өдөр олимпийн тухай хичээлээр зурсан сахиусаа уралдаанд хамгийн түрүүнд илгээжээ. "Сочи-2014" наадмын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Дмитрий Чернышенко, оросын нэрд гарсан тамирчид тус сургуульд зочилжээ. Манай сурвалжлагч Светлана Калмыкова энэ хичээлд суусан байна. Олимпийн хөдөлгөөний түүхийн тухай товч лекц сонсож, өмнөх наамдын сахиусыг сонирхосны дараа тус сургуулийн 6-р ангийн сурагчид наадмын сахиусыг бүтээж эхлэв. "Сочи 2014" наадмын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч тэдэнд энгийн хирнээ амаргүй даалгавар өглөө. 2014 оны олимп болон параолимпийн наадмын сахиус ямар байгаасай хэмээн хүсч байгаагаа тэд дүрслэх юм. "Би Аз жаргалыг бэлэгддэг гэрэлт шувуу зурж байна. Энэ шувуу орос ардын үлгэрт их гардаг. Наадмын бэлэг тэмдэгт яг тохирно гэж бодож байна" гэж Юля ярив. "Би олимпийн сүлд мод зурсан. Энэ сүлд мод олимпийн наадмын янз бүрийн өнгөтэй таван цагирагаас бүрдэнэ. Сүлд модны оройд цасан ширхэг байна. Харин сүүлчийн цагирагт Сочи-2014 бичээс байна" гэж Даша охин зургаа тайлбарлав. Түүний хажууд суугаа Рита охин хөөрхөн хэрэм зуржээ. "Сочи хотын сахиусаар би хэрэмийг сонгосон. Энэ цог золбоотой бяцхан амьтан манай ойд байдаг. Би энэ амьтныг цанаар гулгаж байгаа, цасаар нисч байгаа мэт дүрслэхээр шийдсэн. Би түүнийг баяр баясгалан гэж нэрлэнэ". "Би цасан ширхэгээр бүтсэн далайн гахай зурсан. Учир нь Сочи хотын олонх оршин суугч далайн гахайг Сочи хотын сахиусаар дүрслэхийг дэмжсэн юм. Өвлийн наадам тул би энэ амьтныг цасаар дүрслэхээр шийдсэн" гэж Катя ярьж байна. Цанаар гулгаж байгаа цахлай шувууг зүүдэлсэн гэж 12 настай Антон хүү ярьж байна. Тэрээр олимпийн наадмын сахиусаар энэ шувууг сонгожээ. Цахлай олимпийн наадамд оролцож байгаа бүх хүнд амжилт, ялалтыг хошуундаа зуужээ. "Сочи-2014" наадмын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Дмитрий Чернышенко энэ зургийг их сонирхолоо. Тэрээр залуу зураачид хэд хэдэн зөвлөлгөө өгчээ. Сахиус зурж байхдаа, баатар тань өөрийн амьдралаар амьдрах ёстой гэдгийг байнга санаж байх учиртай. Энэ баатар явж, ярьж, үндсэндээ манай улсыг төлөөлөх ёстой. Тэнгисийн шувууг уулын дэвсгэр дээр зурсан нь сайн хэрэг. Манай оронд анх удаа болох өвлийн олимп болон параолимпийн наадам өндөр уултай зэрэгцэн оршдог, тэнгисийн эрэг дээр болно. Энэ гайхалтай зураг. Зургаа үргэлжлүүлэн зурж, зохиогчийн эрхийг бүртгэх анкетыг заавал бөглөөрэй. Учир нь чи жинхэнэ зохиогч, чиний бүтээлийг хуулиар хамгаалах учиртай юм. Орос улс олимпийн хөдөлгөөний түүхэнд анх удаа Олимп болон параолимпийн наадмын сахиусыг нийт улс даяар бүтээх урьд байгаагүй шийдвэр гаргасан юм. Мэргэжил, нас үл харгалзан хүссэн хүн бүр 3 сарын хугацаанд 2014 оны олимпийн наадмыг төлөөлөх сахиусын өөрийн хувилбараа илгээх боломжтой. Үүнийг маш хялбар тухайлбал зургаа  talisman.sochi2014.ru интернет портал эсвэл энгийн шуудангаар илгээх боломжтой гэж Д.Чернышенко ярив. Ард нийтээр сахиусыг сонгох маш зоримог алхам хийсэн. Хамгийн гол нь бүтээл ер бусын, сонирхолтой байх хэрэгтэй.  "Сочи-2014" наадмын зохион байгуулах хороо 12-р сар хүртэл олимпийн наадмын хэдэн зуун мянган хувилбар сахиус хүлээж авна гэж найдаж байна. Хүүхэлдэйн киноны найруулагч, мэргэжлийн зураач, зах зээл судлаач, тамирчдаас бүрдсэн шинжээчдийн бүлэг уралдааны ялагчийг тодруулна. Наадмын сахиус бэлэг дурсгалын зүйлд хэдэн сая ширхэгээр тарахаас гадна бүх тэмцээн уралдаанд байрлах тул үзэгч, наадамд оролцогч тамирчдад нааштай сэтгэгдэл төрүүлэх учиртай. "Турин, Ванкуверын наадмын сахиус миний медалиудын дэргэд бий. Сочид болох наадмын сахиус миний цуглуулгад хүндтэй байр эзэлнэ гэж бодож байна" гэж оросын уран гулгагч, дэлхийн аварга, 2010 онд Ванкуверт болсон олимпийн наадмын хүрэл медальтан Максим Шабалин ярьж байна. Энэ уралдаанд бүгд оролцох нь чухал. Бид ийм байдлаар олимпийн наадамд оролцож байгаа хэрэг юм. Би өөрөө мөн сахиус зурж байгаа. Одоохондоо дуусаагүй байгаа ч, удахгүй миний бүтээлийг вэб хуудсаас харна. Одоохондоо энэ нууц. Уралдааны дүнг Сочи хотод олимпийн наадам эхлэхээс яг 3 жилийн өмнө 2011 оны 2-р сарын 7-нд гаргана. Оросын иргэд шууд эфирээр таалагдсан сахиусаа сонгож, саналаа өгөх боломжтой. Шинэ сахиус 1980 оны олимпийн наадмын сахиус алдарт мишка баавгайн залгамжлагч болж, Орос улс төдийгүй дэлхий дахины сэтгэлийг татан гэдэгт "Сочи 2014" зохион байгуулах хороо итгэлтэй байна.