0Израиль, палестинчүүд жил хагасын өмнө тасалдсан шууд яриа хэлэлцээг сэргээхэд бэлэн байгааг Москва сайшааж байна. Орос улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Виталий Чуркин үүнийг тэмдэглэлт үйл явдал хэмээн нэрлээд, асуудлыг бүрмөсөн өргөн хүрээнд шийдвэрлэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Израильтай энх тайвнаар зэрэгцэн орших палестины тусгаар улс байгуулах нь яриа хэлэлцээний үндэс юм. Яриа хэлэлцээ амжилттай болоход палестинчүүд дотоод зөрчлөө даван туулах шаардлагатай бол Израиль шилжин суурьшигчдад орон сууц барихад тавьсан хоригоо сунгах хэрэгтэй гэж Чуркин "Известия" сонинд өгсөн ярилцлагадаа дурдав. Израиль-палестины шууд яриа хэлэлцээ өнөөдөр Вашингтонд эхэлнэ. Египет, Иорданы удирдагчид зуучлагчаар оролцоно.