Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев хүнсний бүтээгдэхүүний үнийг зохиомлоор өсгөхийг таслан зогсооно хэмээн амлав. Дотоодын хүнсний зах зээлийг зохицуулах асуудлаар Төрийн Зөвлөлийн тэргүүлэгчдийн хурал болох Саратов мужид тэрээр ийнхүү мэдэгдэв. Орос улсад урьд байгаагүй халуу шатаж, гантай байснаас  үр тарианы ургац мэдэгдэхүцй буурах төлөвтэй. Үүссэн нөхцөл байдлыг ашиглан нийлүүлэгч, худалдаачид талх, сагдайн будаа зэрэг зарим хүсний бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүй өсгөжээ. Хүнсний зах зээлийн байдлын хяналтандаа авна хэмээн ерөнхийлөгч хэллээ.