0Ким Чен Ир Хятадад айлчилснаар "зүүн-хойд Ази болон дэлхий дахинаа энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд их хувь нэмэр оруулсан". БНАСАУ-ын "Нодон синмун" тэргүүлэх сонинд өнөөдөр ийм нийтлэл гарчээ. Энэхүү айлчлал "тусгаар тогтнол нэрийн дор хамтран ажиллаж, холбоо тогтоохын төлөө байгаа хоёр орны нөхөрсөг харилцааг хөгжүүлэх шинэ үлгэр боллоо" гэж хэвлэлд бичжээ. Умард Солонгосын удирдагч 8-р сарын 26-30-нд БНХАУ-д албан бусаар айлчилсан юм. Талууд олон улс, бүс нутгийн асуудал тухайлбал Хойд-Зүүн азийн байдлыг хэлэлцэж, бүх асуудлаар бүрэн харилцан ойлголцсон" гэж ЦТАК мэдээллийн агентлаг уламжлав. Ким Чен Ир 8-р сарын 27-нд Чанчунь хотод БНХАУ-ын дарга Ху Зиньтаотай уулзахдаа Хятад улстай бүх талын харилцааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн юм. БНАСАУ-ын удирдагч улс орны засгийн газар, нам  Бээжинтэй найрамдалт харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх шийдвэр төгс байгааг батлав.