0Орос, Хятад улс усан объектын хорт бодисын дээд хэмжээ буюу хоёр орны холбогдох хэм хэмжээг нийцүүлэхээр төлөвлөж байна. ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд Юрий Трутнев болон БНХАУ-ын хүрээлэн буй орчныг хамгаалах сайд Жоу Шэнь Сян нар ийнхүү тохиролцжээ. Нэгдсэн хэм хэмжээ тогтоосноор хил дамнасан усны чанарт тавих экологийн шаардлагыг чангална. Хил дамнасан усыг хамгаалж, зохистой ашиглах тухай ОХУ болон БНХАУ-ын байгуулсан хэлэлцээрийн дагуу усан сан, хилийн голын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээг сайд нар хэлэлцлээ.