Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев 9-р сард Хятадад очино. Орос улсын төрийн тэргүүн 11-р сард Өмнөд Солонгост "хорийн" дээд хэмжээний уулзалт, мөн Япон улсад Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцоно. Ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько өнөөдөр энэ тухай сэтгүүлчдэд мэдэгдэв. "Орос улсын ерөнхийлөгч 9-р сарын 2-р хагаст Артур боомт, Шанхай, Бээжинд очино. Төрийн тэргүүн 11-р сарын 11-12-нд Өмнөд Солонгост санхүүгийн "хорийн" дээд хэмжээний уулзалтад оролцоно" гэж тэрээр баталлаа. Мөн түүнчлэн японы Иокогама хотод 11-р сарын 13-14-нд болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөсөн" гэж тэрээр нэмж хэлэв. Ерөнхийлөгчийн ажлын айлчлалын графикийн тухайд Д.Медведев энэ оны 9-р сарын 2-р хагаст НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлэх төлөвлөгөө байхгүй" гэж Кремлийн эх сурвалж тэмдэглэв.