Орос улс дэлхийн хоёрдугаар дайн дууссан өдрийг өнөөдөр улс орны дурсгалт өдрийн хувьд тэмдэглэж байна. Ерөнхийлөгч Д.Медведев 2010 онд  энэ өдрийг бүх оросын баяр болгон тэмдэглэх зарлиг гаргажээ. Япон улс 1945 оны 9-р сарын 2-нд бууж өгөх тухай баримтанд гарын үсэг зурсан үйл явдлыг ЗХУ 27 сая орчим хүнээ алдсан цус урсгасан дайн дууссан гэж үздэг юм. Баярын хүрээнд аугаа эх орны дайны төв музейд цэргийн техник, цэрэг-түүхийн шинэ үзмэр үзүүлнэ. Тэнд КВ-1 дотоодын анхны хүнд танк, Ил-14 бөмбөгдөгч нисэх онгоц, Их Британи болон Японы цэргийн техникийг дэлгэн үзүүлнэ. Үүнээс гадна цэрэг-түүхийн сэргээсэн хэсгийг үзүүлж, фронтод дайтаж явсан хүмүүс эр зоригийн хичээл зааж, Орос, Хятадын ахмад дайчидтай уулзана.